7.07.2010

The Short Second Life of Bree Tanner (review by Anu + audiobook)

БРИЙ ТАННЕРИЙН БОГИНОХОН ХОЁРДАХЬ АМЬДРАЛ
Стэфэни цувралынхаа өмнөх кинонуудын сурталчилгаанд зориулж олон ч теле шоунд оролцож, Опера дээр хичнээн ч ном бэлгэлэв дээ. Харин энэ удаад Eclipse -ын сурталчилгаанд зориулж эх номонд хэсэгхэн зуур гардаг охин Брий Таннерын тухай богино хэмжээний тууж (novella) бичжээ.
Цус сорогч болоод гуравхан сар болж байгаа Брий өөртэйгөө амьдарч байгаа бусад цус сорогчдод аль болох харагдахгүйг хичээнэ. Нарны туяа өөрсдийг нь хоромхон зуурт үнс болгон хувиргана гэснээс айсандаа тэд үүр цайхын өмнөхөн ирж нуугдацгаана. Гэхдээ бүгд өдөр болгон гарч ан хийх эрхгүй. Мөн тэд өөрсдийгөө ямар зорилгоор бүтээгдснээ ч гадарлахгүй. Тэд сэжиглэх ч ёсгүй.
Брийгийн амьдралын сүүлчийн өдөр Twilight Saga -ын уншигчдад илүү сонирхолтой байх болов уу. Ямар ч байсан энэ ертөнцийн дахин нэг ном гарч байгаа юм чинь аргагүй шүү дээ.

1 сэтгэгдэл:

Anu said...

Wow, it's my post. Thank you guys, for reposting it to your blog. That means A LOT, since this is the official Twilight blog in Mongolia as far as I am concerned. Stay tuned.