6.30.2010

Eclipse 7-р сарын 16-aac Өргөө Синемад

The Twilight Saga: Eclipse (2010)
"The Twilight" киноны 3-р бүлэг болох “Eclipse” буюу Хиртэлт” Өргөө Синема “Summit entertainment” кино компанитай хамтран та бүхэнд 07-р сарын 16-нд театрийн өргөн дэлгэцэнд нээн хүргэхэд бэлэн болоод байна.
Дөрвөлсөн боть романаас бүрдэх зохиолын 2 хэсэг болох “New Moon” буюу “Шинэ сарны домог” кино бүтээл нь мөн Өргөө Синемад 2010 оны 01-р сард нээлтээ хийсэн бөгөөд гурав “Eclipseболон дөрөвдүгээр “Breaking Down ангиудыг Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтэд кино театрийн зориулалтаар түгээх албан ёсны эрхийг Өргөө кино театр эзэмшиж байна.
“ECLIPSE” киноны товч танилцуулга:
Бэлла өөртөө болон түүнтэй холбоотой бүхэнд аюул, занал хийлэл учраад байгааг олж мэднэ, түүний оршин суугаа хот болох Сийтел хотод учир битүүлэг цуврал хэргүүд ар араасаа гарч цус сорогчидын хорон санаатны тал өш хонзонгоо авахыг оролдоно.


Энэ бүхний эцэст Бэлла өөрийн хайрт Эдвард болон багын найз Жакобын аль нэгийг сонгон амьдрах шийдвэрт тулгаран ирэх бөгөөд түүний хийх аливаа алхам нь цус сорогчид болон хүн чонын хооронд эцэс төгсгөлгүй үргэлжлэх цусан өшөөг бий болгоно гэдгийг мэдэж байв.
Кино бүтээлийн нэр:
Eclipse
The Twilight Saga: Eclipse
Төрөл: Драма, Романтик, Триллер, Цуврал
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 4 минут
Албан ёсны нээлтийн өдөр: 06-р сарын 30-н. 2010 (wide)
MPAA-аас тогтоосон насны ангилал: PG-13* болон түүнээс дээш
Дистрибютер: Summit Entertainment, LLC
Кино бүтээлийг хийсэн Co.: Temple Hill Entertainment, Imprint Entertainment
Кино зураг авсан газар: Ванкувер, Канад улс
Бүтээсэн газар: АНУ
credit: Urgoo.mn

2 сэтгэгдэл:

Anu said...

Хөөх, овоо эрт оруулж ирж байх чинь. Өнөөдөр нээж байгаа гэхээр 16 хоноод л... За за, очиж үзнэ ээ. Арай үнэтэй гаргах юм биш байгаа?

Masgu said...

4000 төгрөгөөрөө гарах байхаа.
Уг нь 8.20-нд гэж байсан. Хүмүүсийн хүсэлтээр наашлуулсан.